Нэг зүйлийг шулуухан хэлье. Магадгүй та чухал хүн болох гэж удирдах түвшний ажлыг сонгоогүй байх. Та магадгүй өөрөө удирдагч болъё гээд гараа өргөөгүй байх, урамшуулал авъя гээгүй байх, зүгээр амар тайван байдлаа бодоод удирдах түвшинд ажиллая гээгүй байх. Үгүй ээ. Та өөрийн тав тухын бүсийг ардаа орхин, өөртөө “Би чадна” гэж хэлсэн учраас энэ алхмыг хийж өнөөгийн удирдах албан тушаалд хүрсэн.
Та 2 хүнтэй баг эсвэл 1000 хүнтэй компани удирддаг байж болно. Аль нь ч л байсан та бол удирдагч хүн юм. Өнөөдрийн бодит нөхцөлд удирдагч гэдэг хүн улам илүү хэрэгтэй болж байна. Өнөөдрийн бодит нөхцөл буюу өөрчлөлт, хувьсал, дуу чимээ, эмх замбараагүй байдлаар дүүрэн энэ ертөнцөд хүмүүс ажлаа хаяж, ажлаасаа залхаж, ажлаасаа уйдаж байгаа энэ нөхцөлд хүн бүр жинхэнэ манлайлагчийг хүсэж байна.
Тэгвэл манлайлал гэж юу вэ? Яагаад энэ үнэхээр чухал юм бэ?
Манлайлал гэдэг бол хүний тухай юм.
Бид өөрийн эгогоо түр азнаад манлайллыг дахин нэг харъя. Энэ бол хэн нэгнийг хянаж, тушаал өгөх тухай биш. Энэ бол ямар ч нөхцөлд бэлэн байх, ёс суртахууныг үлгэрлэх, үүнийг хамгаалах тухай юм. Энэ бол өнөөгийн солиотой нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авч, бид бүхнийг оновчтойгоор, ил тод байдлаар удирдан чиглүүлэх тухай юм.
Шилдэг удирдагчийг бид өрөөнд хамгийн чанга ярьж байгаа хүнээр төсөөлдөггүй. Энэ бол бусдын дуу хоолойг нээж, бусдыг чангаар яриулж байгаа хүн юм. Тэр бол баг хамт олныг хамтдаа уулын оройд хүрэхэд чиглүүлэгч, тэмүүлэгч, идэвхжүүлэгч юм.
Аливаа соёлыг юу хамгийн хурдан үгүй хийдэг гээч? Энэ бол хариуцлага хүлээгч биш, харин хариуцлага даалгагч удирдагч юм.
Байгууллагын соёл гэдэг бол жинхэнэ манлайлагчийн нууц жор
Танд дэлхий дээрх хамгийн шилдэг стратеги байж ч болно. Танд супер төслийн төлөвлөгөө байж ч болно. Хэрвээ таны соёл хангалттай эерэг эрүүл биш бол таны үр дүн ч мөн ижил байх болно. Байгууллагын соёл гэдэг бол танай хамт олны өдөр бүр мэдэрч буй, туршиж буй, туулж буй бүх зүйлийн нэгдэл юм.
Манлайлал гэдэг бол чадвар. Үүнийг та сурч чадна.
Энэ бол ид шид биш. Энэ нь таны геньд байдаг зүйл биш. Үүнийг хэн ч эзэмшдэггүй. Энэ бол сурдаг чадвар юм. Та өөрийн хийдэг зүйлдээ сайн байсан учраас удирдагч болсон байж болно. Харин манлайлна гэдэг бол бусдад илүү сайн болоход, сайн үр дүн гаргахад туслах тухай юм.
Шилдэг удирдагчид доорх асуултыг асуудаг:
- Манай баг хамт олон ямар зорилгод хүрэхийг хүсэж байна вэ?
- Би бусдыг хөгжүүлж чадаж байна уу? Эсвэл би бүх ажлыг ганцаараа л хийгээд байна уу?
- Би зөвхөн өөрийн багийн гишүүд биш, мөн бусад хамт олондоо ч бас тусалж чадаж байна уу?
Манлайлах чадвар яагаад улам эрэлттэй болж байна вэ?
Манлайлах чадвар нь бүгдийг нэг цэгт огтолцуулдаг учраас чухал юм. Байгууллагын соёл, ажилтны оролцоо, инновац, гүйцэтгэл, итгэлцэл – энэ бүгд манлайллын дор нэгддэг.
Гайхалтай удирдагчид гайхалтай соёлыг бүтээдэг. Гайхалтай соёл нь гайхалтай хүмүүсийг татдаг. Гайхалтай хүмүүс гайхалтай зүйлийг бүтээдэг. Та компани удирдаж байгаа, эсвэл хүүхдийнхээ эцэг эхийн зөвлөлийг удирддаг ч бай хамаагүй энэ бол манлайлал.
Манлайлал гэдэг сонголт юм. Энэ бол удирдаж, манлайлахаар хийсэн сонголт. Та хэн нэгний үлдэж, өсөж, тэмүүлж хөгжих боломжийг бий болгодог шалтгаан нь байгаарай.
Таны албан тушаал юу ч байсан, хэрвээ та бусдад нөлөөлж л байгаа бол та манлайлах чадвартай юм.
Зохиогч:
Michael Keith Cutter
Vice President of Talent Strategy
Delek US Holdings Inc.