Корпорэйт Эйд, Дэйл Карнеги Трэйнингээс зохион байгуулсан “Гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийн манлайлагч нарт зориулсан өглөөний кофе” анхдугаар уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү уулзалтаар бид ажил олгогчийн брэндинг, ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэнд, ажилтны идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон сонирхолтой илтгэлүүдийг сонсож, хүний нөөцийн салбарын өсөлт дэвшил, шинэ чиг хандлага, боломж, инновацуудыг салбарын шилдэг панелистуудын хамтаар хэлэлцэн гайхалтай үр бүтээлтэй өглөөг өнгөрүүлж чадлаа.
Хүрэлцэн ирсэн бүх оролцогч, гишүүддээ баярлалаа. Дараагийн уулзалтыг тэсэн ядан хүлээж байна!